Thursday, November 19, 2009

Намхан залуу LOSER?

Хэд хоногийн өмнөөс Солонгост LOSER гэдэг үг маш их хит болж байна аа. Шалтгаан нь гадаад эмэгтэйчүүд оролцон чөлөөтэй яриа өрнүүлдэг "Гоо бүсгүйчүүдын яриа" нэвтрүүлгийн саяханы дугаарт оролцсон Солонгос охидын ярианаас үүдэлтэй юм.

Нэвтрүүлгийн энэ дугаарын сэдэв нь
"Намхан эрэгтэйтэй үерхэж чадна?"
.
Нэг талд нь гадаад бүсгүйчүүд нөгөө талд нь солонгос охид суун дээрх сэдвийн дагуу ярилцаж байна. Солонгос охидын ихэнхи нь яасан ч чадахгүй гэсэн хариултыг өгсөн бөгөөд харин гадаад эмэгтэйчүүд нэлээн уян хатан хандаж байгаа харагдахын.
(солонгос гэдэг үгийг со-р товчилно).
Нэвтрүүлгийн эхэнд нэгэн со охин өөрийнх нь өндөр 170 гэдгийг хэлээд түүний хувьд 180смээс доош өндөртэй залуучууд Лүсэр гэж хэлсэн нь олныг цочроож эрэгтэйчүүдийг нэлээн бухимдуулаад авав.

Гэтэл бас нэгэн со охин өөрийн уншсан судалгааныхаа талаар хэлж байна. Судалгаа нь басл эрэгтэй хүмүүсийн өндөртэй холбоотой байж. Энэхүү судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн ихэнхи нь ~сайн намхан залуугаас хүчирхийлэгч өндөр залуу нь хамаагүй дээр~ гэсэн хариултыг өгсөн байна гэнэ. Юу гэсэн үг вэээээээээээ???би ойлгосонгүй..

Оролцсон бүх со охид эргэлт буцалтгүй намхан залуу хичнээн мөнгөтэй чадвартай мэдлэгтэй царайлаг байсан ч НӨҮ юм байхаа. Энэ асуудал маань цаашлан явсаар гэрлэлтийн асуудалруу яваад орчихлоо. Хөтлөгч асууж байна.
-Болзолд чинь таарвал хайргүй хүнтэйгээ гэрлэж чадахуу?
энэ асуултанд 3 со охин чадна гэж хариулж. Тэдний хэлсэнээр Жан Тун Гон(со-н номер нэг жүжигчин залуу)той хамт жижигхэн өрөөнд бэлэн гоймон идэж сууснаас тохилог сайхан хауст хайргүй хүнтэй хамт амьдарсан нь дээр гэж байна. Өөрөөр хэлвэл
~Хайр ямар Хоол өгөх биш~хайр мэтийн зүйл хэрэггүй.

Зиа энэ мэтчилэн со бол гадаад үзэмжийг нэгт тавьдаг. Охиноо дээд сургуульд орсноос тэр зардалаараа гоо сайхны мэс засал хийлгэсэн нь дээр гэж ятгадаг эцэг эх эгээл байдаг гэж сонсогдоогүй байгаа даа. Эмэгтэйчүүд нь ч яахав мөнгөтэйл бол мэс заслаар хүссэн хэмжээгээрээ хөөрхөн болж болно. Харин залуучууд нь яана. Со-н эрэгтэйчүүдийн дундаж өндөр нь 167см байдаг. Сунгадаг барьдаг технолги хэрэг болох нь дээ. хэхэ


За энэ ч яахав солонгосын асуудал надад ямар хамаатайн гэх гэсэн чинь бас биш ээ. Монголд ч энэ хандлага ажиглагджил байдаг. Ялангуяа хайргүй гэрлэлт. Миний мэдэх царайлаг бол царайлаг ухаантай бол ухаантай өчнөөн сайхан бүсгүйчүүд "мөнгө" хэмээх болзолын дор хурим хийсэн байгааг хараад үнэндээ харамсах сэтгэл төрдөг нь нууц биш.

Дээрх нэвтрүүлэгт оролцсон со охид бас бүгд биш гэдийг бас санах хэрэгтэй. Хэдхэн төлөөлөл. Мэдээж өөр бодолтой сайн охид зөндөөл байгаа. Гэхдээл......Аан сониноос дээр намхан эрэгтэйчүүл Лүсэр гэж хэлсэн охиныг солонгосын бүх эрэгтэйчүүд үзэн ядаж байгаа бөгөөд бас яггүй шийтгэл хүртээд авсан сурагтай. хэхэ


За за бичлэгээ ерөнхийдөө өндөрлөе. Энэ охин шиг хамарны дор хагархай гэж хамаагүй чалчиж байж "Public enemy" болжл болдоггүй юм шүү. :))

9 comments:

  1. хэхэ, зиөз, одоо өсхөөсөө өнгөрсөн мань мэт хэцүү л байдалд орж байгаам байна лдаа

    ReplyDelete
  2. За Чингүнээ чи ч яахав мань мэтийгээ бодвол өндөр, чи хэрвээ хэцүү байдалд орвол би яах болж байна:P

    ReplyDelete
  3. ахаха ямар сонин охин бээ.

    ReplyDelete
  4. er n tgd uuruusuu namhan baditai yavah chn alia bzdee? zugeer l undur ohiduud n ugaasaa l uuruusuu namhan bandiigaaa eregtei hun gdg uudnees n hardgui blguidee

    ReplyDelete
  5. haha huurhii sogtuu bsn bhaa ter ohin.

    ReplyDelete
  6. mootsoo bol buur avralgui boloh ni bishd:P

    ReplyDelete
  7. Harin chi namhan zaluug yu gej boddog be hereb namhan zaluu uerhey, suuy gebel chi yah be hu?

    ReplyDelete
  8. Намхан этр нь хамаагүйшдээ. Хамгийн гол нь би тэр хүнд тэр хүн надад ямар вээ гэдэг л чухалшдээ

    ReplyDelete
  9. За та нар хөөрхий тэр охиныг муулахаа болио.
    Эмэгтэй хүн хэзээ доошоо харж байсийн?
    Дандаа л дээшээ хардаг шд. Өөрөөсөө өндөр ч нуруутай, өөрөөсөө өндөр боловсролтой ч залуу хайдаг даа

    ReplyDelete