Тас харанхуй. Хүчтэй салхи. Хөөсрөн шуугисан давалгаа. Тээр тэнд далайн дунд бүүдэг сүүмэлзэх гэрэлт цамхаг. Нэлээн зайдуу өндөр хадан цохио. Харанхуй шөнө юугаач хардийн гэмээр хэдэн цахлай бас хоол хайн эргэлдэж яваа харагдана. Үүлч нэг гарч ирээл удалгүй алга болоол. Хааяадаа хүчгүй салют буудах чимээ. Гарсан гэрэл нь холч явахгүй тэрүүхэн тэндээ замхран алга болно. Тэнгэрт урьдын өдрүүдтэй харьцуулвал овоо олон од харагдаж байх чинь. Харин далайн эрэг хавиар чийг даасан хүйтэн элс, дээр нь байрлуулсан хэдэн модон сандал. Эдгээр сандалнуудын нэгэн дээр хавар намрын тупль, нимгэн хар савхи өмссөн туранхай байрын хүүхэн, хүүхэнч гэж хүүхэдч юмуу. Хүйтнээс болоод байдгаараа мөрөө хавчсан суугаа харагдана. Боож баглаагүй хэдэн ширхэг үсийг нь салхи хааш нь л бол хааш нь үлээнэ. Цаг аль хэдийнэ 12 өнгөрчээ. Энэ цагт энэ хүүхэн энэ газар юугаач хийж суугаа юм бүү мэд. Тэнгэрлүүч нэг хараал далайрууч нэг хараал. Байрыг ажвал энэ нутгийн хүн лав биш бололтой. Гэнэт тэр хүүхнийг өрөвдөх сэтгэл төрөв. Энэ хүйтэнд ингэж хувцаслан явахч гэж. Тэгээд бүүр очиж очиж далайн эрэг дээр байх ч гэж. Маргааш лав хоолой нь өвдөж цор цор хийн ханиалгах нь гарцаагүй дээ. Яг үнэндээ тэр хүүхэнч тэгнэ гэдгийг мэдэжл байгаал даа. Тэглээ гээд яаахав дээ. Аль хэдийнэ оройтсон. Давхарлаад нөмрөе гэсэн ч хүний ураманд ганц хошуу даавууч байхгүй юм чинь. Би ч сониуч юм болохоороо энэ хүүхнийг энд хэр удаан тэсэхийг нь харахаар шийдэв. 11.10аас хойш ингэж суугаа. Их л удаж цаг болоол эндээс хурдан зайлж одох биз. 12 өнгөрлөө. Суугаадл байна. Овоо муу гар вээ. 1 дөхлөө. Хөдлөх шинжгүй. Өө за за. Энэ хүүхэн ерөөсөө хөшөө болон далайг сахихаар шийдснээс гарцаагүй. Бараг хөдлөхч үгүй суугаад байна ш дээ. Зөө зөө энэ надад ер нь ямар хамаатайн. Галзуурсан биш энэ хүүхэн гуайг харан шөнөжин сууна ч гэж байхгүй шүү. Гэртээ харья дөө. бушуухан амрах минь...........................Хүүе нөгөөдөх чинь босжийна. Тийм байлгүй дээ. Нэг машинд сууж байна. Дугаар нь сеөүлийнхийг бодвол энэ хүнч бас сеөүлээс ирсэн байх нь ээ. Сеөүл чинь эндээс аймаар хол ш дээ. Би ч яахав 5 алхаал гэртээ орчихно. Харин энэ хүүхэн яаж 5 цаг машинаар явна аа. Нойргүй хонох нь бас ойлгомжой боллоо. Ахиал өрөвдөх сэтгэл төрөв...
Зохиолын дүрүүдэд.
- Далайн эрэг дээр суугаа хүүхэн: би байсан байхгүй юу. хэхэ Шөнийн далай ямархуу мэдрэмж төрүүлдэгийг харах гэж очсын. Сүрдмээр аймаар бас л сонин мэдрэмж төрдөг юм билээ.
- Хүүхнийг ажиглаж байсан хүн: хэхэ Басл би
2009.11.13 орой 14-ий үүр. Бодит үйл явдлаас сэдэвлэв.
No comments:
Post a Comment