Monday, November 2, 2009

1000 лангийн үнэтэй шөнө


Муу хүн зар зарсан хойно оо өр гэгчээр хэдэн хятад оюутнуудад чадуулаад нойргүй хоносон шөнийн минь тоо нэгээр нэмэгдлээ. Эхлээд уур хүрч байсанч харин яг одоо эсрэгээрээ баярлах шиг.Гэхдээ тэд нарт баярлах нь ч юу юм. Харин унталгүй пресентэшэнээ хийж дуусгаад дээр нь нэг кино нэмж үзээд бас блогтоо нэг бичлэг нэмэх зав гарсандл баярлаж сууна. Би гэдэг хүн бас хаагуур зугаалж яваад ийм сайхан киноноос хоцорчихдог байнал гэж бодлоошд. Тэгэхээр киноны маань нэр нь "Ай эм Дэвид" . 2003 оны бүтээл юм байна. Харин ном нь 1963 онд анх хэвлэгдэж.
киноны тухайд:
A boy's perilous escape from a post-WWII labor camp becomes an inspiring adventure of transformation as he crosses Europe on a secret mission and uncovers both a world of unexpected wonders and his true identity in I AM DAVID. Winner of numerous awards and accolades at film festivals around the world, I AM DAVID is family entertainment that is not just a suspenseful thriller, but a stirring human story about a child's unbreakable spirit and wit in the face of tremendous obstacles. As David treks through danger and beauty, across spectacular landscapes and foreign cultures, he encounters sights, sounds, friendships and emotions that are thrillingly new to him. Having learned what it is to be hunted, David at last discovers what it means to have hope.The story of I AM DAVID is based on Danish writer Anne Holm's celebrated 1963 novel of the same name, which until recently was published in the U.S. as North To Freedom.

Адал явдал, сэтгэл хөдлөл, айдас, хайр, хүнд итгэх итгэл, хүний- нийгмийн сайн муу тал, дайны хор уршиг зэргийг маш энгийн аргаар илэрхийлсэн маш сайн зохиол мөн маш сайн кино болсон байна. Энд тэндээс авсан нийт шагналынх нь тоо 8, нэг удаа нэр дэвшиж байсантай нийлээд бараг 9 гэсэн үг. За тэгээд миний нуршуу тайлбар хэрэггүй биз дээ.
Энэ киноны саундтрак нь Даймэн Райзын "Колд вота" юм байна. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн, киноны гол утга учир яг тайлагдах үед намуухан эгшиглэх нь өөрийн эрхгүй нүднээс нулимс унагааж байна лээ. Мөн Вивалди(Antonio Vivaldi) гэгч хүний зохиосон "винтэ " (фром фо сийсэнь) аялгуу голоор нь явдаг юм байна. Энэ хүний талаар киног үзсэний дараал анх олж мэдлээ. Нэртэй Италь хөгжмийн зохиолч юм байна. 4 улирал хэмээх хийлийн цуврал аялгуураараа алдарт гарч. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг би бүр өнөө шөнө гурав дөрвөн туулай буудсан олз омогтой шөнө байлаа. Сүүлийн үед хийл гэгч хөгжимд автчихаад байгаа. Сурахын бөөн хүслэн. Гэтэл ийм өвөл, зун, хавар, намар гэдэг цуврал хийлын гоцлол хөгжим байдаг гэдгийг мэдэж авлаа. Бүүр баярлаад хөл газар хүрэхгүй байна аа. хэхэ
Энэ цуврал хөгжимийн талаар дараа блогтоо оруулна аа.
Аан энэ киноны талаар бас нэг таалагдсан зүйл нь юу вэ гэхээр амьдралын үнэнийг, гүн агуулгатай философийг хэдхээн энгийн үгээр илэрхийлж хүнд хоёрыг бодогдуулж чадаж байгаа тал нь юм. Түүнийг би энд дурдаад яахав өөрсдөө үзэхээр аяндаа чихэнд чинь арай өөр сонсогдоод ирнэ. хэхэ

Зиа би бичлэгээ үүгээр өндөрлөе дөө. Хичээлдээ явах цаг дөхөж байна. Инжой дэ мүви!!! :)

Надад "If u're alive u can change things. If u're dead u can't. " гэдэг үг таалагдав. Бас Smile :))))

1 comment: