Sunday, November 8, 2009

Ээ дээ энэ хүмүүс үү...

Нийгэм-хүн хөгжинө гэж айхтар юмаа. Би саяхан 2 дараалаад гүн шоконд орлоо. Гэхдээ их гэгээлэг шокл доо.:))
Саяхан найман нас дөхөж яваа дүүтэйгээ чатлах боловоо.Гэтэл дүүгийн маань криллээр шивэх хурд, ярианы түвшин, эмотикон хэрэглэж байгаа байдал нь надаас дутах юм ер алга. Тэрч бүү хэл миний хэдэн жил ноцолдоод дийлэхгүйл яваа англи, солонгос хэлийг чөлөөтэй хэрэглэж байна гээд боддоо. Ийм юм байж болохуу? За тэгээд цаашаа гадаад дотоодын хэний ямар дуу хит болж ямар кино хаана нээлтээ хийж байгаагаас авахуулаад мэдэхгүй юм огт алга. Хэд хэдэн удаа хэлэх үггүй болтлоо шоконд ороод, лап топныхоо ард ганцаараа бантаад авсан. (энэ бичлэгийг маань бас олоод уншчихвий дээ..хэхэ) Одоогийн хүүхдүүдүү. Айхтар болжээ.
Гэтэл яав. Сая дөнгөж ная дөхөж яваа эмээ маань мессенжерт фриенд рекүест явуулсан байхым. Мессенжерээ нээтэл эмээгийн нэр гараад ирэхээр нь аймаар гайхлаашд. Арай худлаа байлгүй дээ гээд цааш нь хартал" эмээ нь байна аа" гэцэн байна. Өө за за. алдым байна. хэхэ
Хэлэхч үг олдохгүй нь. Хэсэг паникдаж байснаа Фамили гэдэг груп нээгээд эмээгээ нэмчихлээ. Харин дараа нь эмээтэйгээ хол ойрын хамаг сонин сайханыг хамж ярилцаад үнэхээр гоё байлаа. Эмээч завтай юм болохоороо Монголын улс төр, нийгмээс эхлээд гэр бүл хамаатан саданд ойрын үед болсон сонин сайхныг нэгд нэгэнгүй ярьж өглөө.
Гүй ээ бас сонинл юм. Одоо болтол нээх итгэгдэж өгөхгүй байгаач ямарч л байсан их гоё мэдрэмж төрж байхым. Би ч хол хоцрогдож байгаам байна даа. Хүн, юм хөгжинө өө гэж...

6 comments:

  1. техник технологтойгоо мөр зэрэгцэн алхаад л хүмүүс ч сайн байна шүү кк =)

    ReplyDelete
  2. Нөгөө манай 9н настай дүүгийн "та зүгээр ингэж байхаар надад татах линкийг явуулчих, би өөрөө татчий" шиг л юм болсон байнашд. o_O...гүн шоок.

    ReplyDelete
  3. hehe..harin tiime.duu nartai bolgoomjtoi haritsaj bhgui bolch

    ReplyDelete
  4. hahaha huurhun yumaaa. Emeegee sain hairlaad dandaa sanaa tawij bgarai. <3

    @Dulleyes: huslen uu. alchdiim bna. Argaguide manai hamaatnii 7 nastai zaluu nadtai msngerdeed bhad kkk. odoonii huuhduud aimar aihtar bolson

    ReplyDelete