Хэхэ. Ойрд завгүй нэртэй блогоорооч шагайх завгүй гүйгээд байсан. Сая учиргүй их санаснаа мэдлээшд. Тэгсэн чинь бас шинэ он гарчихаж. Шинэ он ч өнгөтэй сайхан эхлэж байна аа. Зиа байз юу бичих ёстой билээ? уг нь сайхан сайхан үйл явдлууд их л болсон юмсан. Юунаас нь эхлэх вээ?
Аан тийн саяхан дуусгасан нэг номныхоо талаар бичих гээл. Алхимич гээд бараг хүн бүр мэдэж байгаа байхөө. Яасан гэхээр би энэ номыг 2 жил уншаад. Уг нь нэлээн нимгэн. 9 оны 29нд ч билүү эхлүүлчээд шинэ он, пари мари гэж гүйсээр байгаад 10 оны 3нд ахиж барьж дуусгалаа. хэхэ. Их сайхан бүтээл бн. Пауло Коэлогийн бусад номыг нь хурдан унших юмсан гэж бодоол. Номын дэлгүүрт ч бүгд байналээл дээ. Гэхдээ жаахан үнэтэй ен. Селл зарлуул гүйж очоол авчихмаар бн. Оюу(н)тан хөөн гэж:D
Номны эхэнд зохиолч маань "Толь л юмсыг төгс төгөлдрөөр тусгадаг. Тэр алддаггүй. Учир нь тэр боддоггүй " хэмээх Фернандо Пессоа гэгч хүний хэлсэн үгийг иш татсан нь бүрч таалагдав. За тэгээд номын агуулга бол маш сайхан. Хэлэх үггүй.
Гэхдээ нэг сонирхол татсан зүйл нь номын эхлэл, өрнөл ,төгсгөл хэсэгт зохиолч Библийн гурван түүхийг энгийн эртний яриа, домог байдлаар тус тус оруулж өгсөн байхым. Үүнийгээ номын агуулгатай гайхалтай сайн уусгаж оруулж өгч чадсан байна лээ. Мөн номонд давтагдах бусад агуулга, үг хэллэг нь тэр чигээрээ библи.
Үүгээр зогсохгүй сүүлийн үед уншсан хэд хэдэн номнууд бас л нэг зүйлийг(Bible) арай өөр орон зай, арай өөр цаг хугацаанд, өөр өөр хүмүүс ариа өөр өнцгөөс нь харуулах гээд оролдчихсон юм шиг санагдах боллоо. Зарим хүсүүс санал нийлэхгүй байж болох. Гэхдээ надад яах аргагүй тэгж санагдаад байгаан. Заримдаач зарим номыг эхлүүлээл юу гэх гээд байгааг нь шууд мэдчих жишээтэй. Энэ ер нь сайн уу муу юу?Тэгээл тэр номнууд нь бэстселлэр болоол сая саяараа борлогдоол. Библид зохиогчийн эрх гэж байдаг байсан бол одоо шүүх энэ тэр гээд бөөн юм болж байх байсан байх даа. хэхэ
Ямарч л байсан эх үүсвэр нь гэж хэлж болох энэхүү ном олон олон зохиолчийн ходоодонд нь хоолыг мөн олон олон уншигчын оюунд нь тэжээлийг өгсөн хэвээрл.
No comments:
Post a Comment