Thursday, October 15, 2009

Уулзалт

Өнөөдөр их гоё өдөр байна аа. Инээд хөөр, ухаарал тэгширсэн нэг л өөр учир утгатай өдөр. Тэгээл шууд гэртээ орж ирээд энэ өдрийн талаар тэмдэглэл бичихгүй бол болохгүйм шиг санагдаад.
Тэгэхээр Би өнөөдөр нэг хүнтэй уулзсымаа.
Өглөө 11цагт уулзахаар 7 хоногын өмнө цаг тохирсын. Нээх сайн таньдаг хүн биш.Одоогоос 3 орчим жилийн өмнө Монголд байхдаа энэ хүний хийсэн семинарт(project management) сууж байсан удаатай. Тэгээл тэрнээс хойш ямарч холбоогүй. Хэдхэн өдрийн семинар байсан ч надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн хүн.
Энэ хүний талаар тухайд гэвэл:
Эмэгтэй, солонгосын нэртэй компанид нөлөө бүхий ажил хийдэг. Байгаа байдал нь маш энгийн. Хүүгийн ээж, хүний эхнэр. Эмэгтэй хүний үзэсгэлэн гоог өөртөө шингээсэн. миний мэдэх зүйл гэвэл нэг иймэрхүүл. Аан одоо 30 жаахан гарч яваа боловуу гэмээр. Ерөнхийд нь тодорхойлвол бие жижигтэйч бэлчээр томтой гэдэг дээ. Яг л тийм хүн. Маш санамсаргүй тохиолдолоор энэ хүнтэй ахин уулзах боломж тохиов.
Тэгээд болзсоноороо уулзаж хамт хоол идчээд кофе уунгаа ганцхан цаг яриа өрнүүллээ. Ажил ихтэй, хүн амьтантай яриа өрнүүлж суух завгүй энэ эмэгтэй жирийн нэг оюутан надад бүхэл бүтэн 2 цагыг гаргасан гэдгээрл баярламаар.
Би гэдэг хүн шөнө нь унтаагүйгч хэлэхүү. Метронд согтуу амьтан шигл явсаар арай гэж зорьсон газраа өнгөрөөчилгүй буулаа.Намайг харав уу үгүй юу нээх гоё инээмсэглэл цацруулсаар ирж мэндээ мэдэлцээд бүүр сугадаад авлаа. Сайн энергитэй хүн цаанаал өөр юм. Танихгүйн дээр мундаг хүн юм болохоор нь би гэдэг чинь хэрэндээл бие ээ бариад, хамт байх хугацаа жаахан тавгүй байх бий гэж айж байсан ч огт хэрэггүй юманд санаа зовжээ. Али хэдийнэ биесээ мэдээд удалцсан, дотно хүмүүс уулзаж байгаа юм шигл мэдрэмж төрөв.
Эхлээд бид хоёр түүний ажлийн талаар ярьлаа. Дараа тэгээл хичээл ном ярьж байснаа сүүлдээ гэр бүлийн яриа дэлгэгдлээ. Хүүгийнхээ зургийг үзүүлээдл хэнийг илүү дуурайсаныг нь хэлээдл. хүү нь маш хөөрхөн. Ээжийгээ илүү дуурайсан юм шиг санагдасан. =)
Ганцхан цагт хичнээн ч олон зүйлийн талаар ярьж амжсан юм бэ. Би ярьж байх бүх хугацааны туршид тэр эгчээс нүдээ салгаж чадаагүй. Эгч маань(эгч гэж дуудах нь илүү таалагдаж байна) өөрийнхөө туршлагыг надтай хуваалцаж чин сэтгэлийн зөвөлгөөч өгөв. Сүүлдээ бид хоёрын ярианы сэдэв өргөсөж улс орныхоо тухайч ярьлаа.
Энэ уулзалтыг ерөнхийд нь дүгнэж хэлэхэд сүүлийн хэдэн жилд байгаагүй хамгийн богино хугацааны хамгийн үр дүнтэй, олон зүйлыг хөндөж, олон зүйлийг эрэгцүүлэхэд хүргэсэн уулзалт байлаа. Аан бас хамт байсан бүх хугацааны туршид бид хоёулаа инээж байсан.
Зиа тэгэхээр яагаад энэ бүгдийг би яриваа гэхээр:
Уулзалт гэдэг маш чухал эд юмаа. Хэнтэй хэзээ уулзсанаас шалтгаалаад асар их зүйл өөрчлөгддөг. Би хувьдаа хүн амьдрах хугацаандаа зайлшгүй уулзах ёстой гурван хүн байдаг гэж боддог.
1. Сайн найз
2. Сайн багш (амьдралын багш гэхүү дээ)
3. Сайн хань
Эхнийхтэй нь аль хэдийнэ уулзчихсан. Хоёр дахийн хувьд би олон сайхан багштай хөөн.Чин сэтгэлээсээ зааж зөвлөдөг хааяа бүүр зэмлэдэг багш нар надад хэд хэд бий. Тэднийхээ ачаар өдий зэрэгтэй яваач гэж боддог. Тэгээд тэдний минь нэг өнөөдрийн уулзсан эгч байгаасай гэж би дотроо нууцхан хүсээд амжсан. Харин 3 дахийг бол хараахан хэлж мэдэхгүй нь.
Тэгэхээр яагаад өнөөдөр учир утгатай өдөр вэ гэхээр би 2 дахь уулзах ёстой хүнтэйгээ уулзсан болохоор тэр. Хойшдоо харилцаагаа улам өргөсгөж их зүйлийг сурна гэж итгэж байна.
Хамгийн сүүлд нь нэг юм нэмж хэлэхэд энэ дэлхий дээрх зургаагын зургаан тэр бум сайн муу холимог хүмүүс дотроос хамгийн сайн хүмүүстэй нь Бурхан намайг уучруулдагт би туйлын баярлаж явдаг юм.