Tuesday, November 10, 2009
Бэббэрү дэи
Өнөөдөр Бэббэрү дэи. Монголоор шагшуурганы өдөр. Анх Солонгост ирж байхдаа гайхаж билээ. Хүн болгонл гоёор боож багласан шагшуурга барьчихсан нэгл жаргалтай харагдаад байсан. Учир нь энэ өдөр буюу 11:11 өдөр нь хайртай хүмүүстээ шагшуурга бэлэглэдэг өдөр юм гэнээ. Өвөрмөц аятайханл юм. Бизнесийн санаа гэж энийгл хэлдэг байх даа. Анх хэзээч юм бэ шагшуурга үйлвэрлэдэг компани 4 ширхэг нэгийн тоо давхцсан өдрийг хайртай хүмүүстээ шагшуурга бэлэглэдэг бэббэрү дэи гэж зарлсан нь оновчтой бас өвөрмөц санаа болж чаджээ. Мэдээж энэ өдөр шагшуурганы борлуулалт асар их байх нь ойлгомжтой. Энэ солонгосчуудч тэгээд шинэ юмыг хүлээж авч хариу үйлдэл үзүүлэхдээ сайн хүмүүс юм. Ямар сайндаал шинээр гарсан киноны нээлтийг хамгийн эхлээд Солонгосын зах зээлд туршиж үзээд амжилт олох эсэхийг нь урьдчилан таамаглаж болдог гэж байгаа. За тэрч яахав энэ бэббэрү дэигээс гадна энд чинь Black day(4:14синглүүд нь хамтдаа цуглан жантай гоймон идэж сэтгэлээ онгойлгодог өдөр), White day (3:14) өөр юу юу билээ дээ иймэрхүү өдрүүд асар их байдаг гэж байгаа. Гэснээс өнөөдөр надад шагшуурга бэлэглэх хүн олдох нь уу. хэхэ
Subscribe to:
Post Comments (Atom)
монголд хэвийн боовны өдөр гэвэл яажийн болжийнуу кэкэкэк
ReplyDelete