Tuesday, September 29, 2009

Найз охин тань баасан гаригын орой шоудаж байх магадлал

Зиа би гэдэг хүн чинь сүүлийн үед статистик, магадлал гэгч зүйлтэй зууралдаад байгаа. Тэгсэн өчигдөр ном харж сууснаа нээх гоё бодлого олж уншив. Урьд нь физикийн бодлого бодоходл гоё мэдрэмж төрдөг байж билээ. Тэгтэл сонин тохиолдлоор энэхүү бодлогыг уншаад маш их инээв :)). Бас бодох хүсэл төрөв. хэхэ

Зиа ингээд бодлогоо толилуулъя.
Болдын найз охин нь 5 дахь өдрийн орой 10 цагын үед Болдыг гэрлүү нь залгах үед нэг бол гадуур шоудаж байна, эсвэл гэртээ унтаж байна, эсвэл гэртээ сэрүүн байна. Болд 3 удаа дуудаад утсаа авахгүй бол таслана. Утас 3 удаа дуудахаас өмнө найз охин нь утсаа авах магадлал нь
-хэрэв найз охин нь гадуур шоудаж байгаа бол 0
- гэртээ унтаж байвал 1/3
- гэртээ сэрүүн байвал 2/3 болно. Болдын бодлоор найз охин нь орой 10 цагийн үед гэртээ байх магадлал болон гадуур шоудаж байх магадлал нь тэнцүү тавь тавин хувь. Энэ нь Болд өөрийн туршлага дээр үндэслэн гаргасан тоо юм. Хэрэв найз охин гэртээ байх тохиолдолд унтаж байх магадлал болон сэрүүн байх магадлал нь бас тэнцүү. Түрүүхэн орой 10 цагийн үед Болд маань найз охиныхоо гэрлүү залгалаа. Аль хэдийнэ 3 дуудчихаад байхад утсаа авсангүй ээ хөөрхий . Тэгвэл Болд маань найз охиноо гадуур шоудаж байх магадлалыг хэд гэж үзвэл зохих вэ?

Амьдралд асар ойр жишээ болоод ч тэрүү хүмүүсээр бодуулж үзье гэж бодоод. Зиа тэгээд санаа оноо байвал бичээд байгаарай. Дор нь л олох бх л даа. хэд хоногын дараа бодолтыг нь comment-r бас оруулна аа.

Жич: энэхүү бодлогыг солонгос номноос хөрвүүлсэн бөгөөд миний бие Монгол хүсүүст ойр байлгах үүднээс солонгос нэрийг Болд болгож, 5 дахь өдөр болон шоу гэсэн 2 үгийг шинээр нэмсэн бөлгөө. хэхэ

3 comments:

  1. It's quite readable. And it make me smile. Keep writing sweetie.

    ReplyDelete
  2. 1/6 магадлалтай зөв үү?

    ReplyDelete
  3. хаха дээрх хүн байна уучлаарай буруу үржүүлчилчихэж 1/9 гэж бичих гэж байсын шүү

    ReplyDelete