Хичээлийн 2 дахь өдөр. Удаан хугацаагаар сургуульруу зүглээгүй. Өглөө босох майр хэцүү байнаа. Аргагүйш дээ. Бүтэн 3 сар өдөр шөнөө сольж амьдарсан юм чинь. Өнөөдөр золтойл нэг хичээл таслачихсангүй. За тэрч яахав харин одоо орой болжийна.
Түрүүнээс хойш бүтэн 6 цаг галзуу ягаанаа ширтлээ. Нүдээ амрааж өөр юм хийлгүй горьгүй ээ.
-Юу хийхүү??
-Сагс тоглий.
-Хэнтэй??
-Харин? За ямарч байсан гарий. Ингэж сууж тэвчихгүй нь. Хувцасаа сольж өмсөөд мини Ай-подоо аваад өөр чинь....мммм.. түлхүүр картаа авах хэрэггүй. Аан хамгийн гол нь бөмбөг.
Хамт тоглох хүнгүй нь горигүй дээ. за яахав хэд шидэж байгаал ирэхээс.
5 минутын дараа.
Хөөх!!өнөөдөр чинь шийдэн дээр ямар олон хүн байна аа...
Яршиг ийм олон юмнуудын хажууд яаж ганцаараа шиддийн.
Дээр суунгаа жаахан хүлээхээс...хмм
ladies!! la..la..ladies..here we go............лалалааа сайн нөхөр шүү. Миний мини ай-под. хэхэ
20минутын дараа.
Өө ашгүй нэлээн олон жаахан хүүхдүүд явжийна. хоёр гурван ч шийд суларчихлаа. За бууя дөө.
Эхний шидэлт орсонгүй ээ..:(
Хоёр дахь шидэлт............. орчлоо.. хэхэ :)
тэрнээс хойш нэлээн хэд дараалаад хийчлээ. Ингээл шидэх дуртай байдаг байхгүй юу. Хүчгүйн байж гурваас шидэх дуртай...гэхдээл орчоод байдийн. Эрэгтэй хүүхдүүд шиг шиддэггүйл дээ. сурах гэж хичээж байгаач анхнаасаа өөрөөр шидсэн болохоор хэцүүм байна лээ. за орж л байвал яаж ч шидсэн яадийн.
Өө.. би чинь энд бүтэн цаг гаран байчихсан байна ш дээ..
За орий дөө. Маргааш бас эрт хичээлтэй.
7минутын дараа. .
Ахиад л галзуу ягаанаа ширтчихсэн сууж байх шив дээ.
ингээд бичсэн чинь дүгнэлт ч гарч ирэхгүй.
Би өнөөдрийг ямар сонин өнгөрөөчихсөн юм бэ.
за за биеээ нэлээн ядраачихсан нойр хүрч байна. унтийдөө.
Аан нээрээ би ойролцоогоор 200 гаруй шидсэнээс 70 орчим нь орсон байх..хэхэ наддаал чамлахааргүй амжилт. за сайхан амраарай бэби.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment