Эргэн тойрноо харав. Хажууханд нэгэн самбар байхын. дэргэд нь оюутнууд стикер наагаал хоорондоо жив жав ярилцан инээцгээгээдл. Сонирхоод очиж үзэхээр шийдлээ. Гэтэл самбар дээр нэг талд нь Охид, залуусын нүнээр нөгөө талд нь Залуус, охидын нүдээр гэсэн санал асуулга бололтой зүйл байна. Энэ нь дотроо хоёр хоёр асуулттай. Би эмэгтэй юм болохоороо залуус, охидын нүдээр хэсэг дээр нь хэдэн стикер наалаа.
Санал асуулга нэг иймэрхүү хэлбэртэй.
1. Ямар залуусыг хамгийн сэтгэл татам гэж боддог вэ? а. уулзсаныхаа дараа үргэлж гэрт хүргэж өгдөг залуу.
б. Хоолны тооцоог байнга хийдэг залуу.
в. Хамт байхад үргэлж инээлгэдэг залуу.
г. цүнх өргөж өгдөг залуу.
2. Ямар залуу хамгийн арчаагүй инээдтэй санагддаг вэ?б. Хоолны тооцоог байнга хийдэг залуу.
в. Хамт байхад үргэлж инээлгэдэг залуу.
г. цүнх өргөж өгдөг залуу.
а. охидын зөвхөн царайг хардагаа нууж чаддаггүй залуу
б. жаахан хүүхэд шиг хажуудах охиндоо эрхэлдэг залуу.
в. Ирээдүйн төлөвлөгөө нь бүрхэг залуу.
г. эмэгтэй хүнд өөрийгөө магтдаг залуу.
асуултын хувилбар бүрийн доор стикер наах зайтай.
энэ бол зөвхөн эмэгтэй оюутнуудын стикер наах асуулт. Нөгөөхийг нь санаа зовоод харж ч чадсангүй. Бөөн залуучуудл хоорондоо яриадл инээгээд л наагаад л байсан.
Харин миний хувьд 1в,2в хоёр дээр нэг нэг стикер наачлаа. Уг нь яг наахыг хүссэн хариулт байхгүйл байна л даа. Гэхдээ яахуу цаг нөхцөөе.
Дараа нь солонгос охид ер нь аль хариулт дээр олныг нааж вэ гээд ажигласан чинь 1б, 2а дээр бараг 3 дахин их стикер харагдаж байхын. Энэ санал асуулга дээр стикер наасан ганц Монгол нь би бусад нь бүгд солонгос охид. Тэгэхээр эр хүн гэдэг солонгос охидын нүдээр 1б, 2а болж таарах нь.
За за ямарч байсан хэдэн минут дорхноо зугаатай өнгөрчлөө. Банкны оочерч болж байна явий дөө.
aaan tm yum bolood bsiimu. daanch humuus ineeldeed bituu toirood zigchihson bsn yumaa. :)
ReplyDeleteЗа явж явж та 2-ийгоо олоод авдаг байна шдээ. энэ постоо арай цагаа харж байгаад 12:34 болхоор нь нийтлэсэн юм биш биз хэхэ.
ReplyDeleteЧи гоё бичдэг юм байнаа. Үргэлжлүүлээд бичээд байгаарай. :ө)
Тийшдээ Солонгос охидын зөв :P
ReplyDeleteСолонгос охид тулга тойрсон асуудалд, монгол охид ирээдүй харагдсан зүйлд анхаардаг болж таарах нь. Инээж чадна гэдэг өөдрөг хүний шинж
ReplyDelete