Tuesday, September 1, 2009

эмээгийн бэлэг



Энэ миний блогийн хамгийн анхны бичлэг. Яагаадч юм эмээгийнхээ талаар бичмээр санагдаад.
2008 оны хавар. Солонгос улсад суралцахаар явахдаа миний хийж амжилгүй үлдээсэн ганцхан зүйл эмээтэйгээ уулзах байлаа. Хэдхэн километрын цаана орших эрдэнэт хэмээх жижигхэн бас дулаахан хотод эмээ маань амьдардаг. Ач охиноо эрдэмийн мөр хөөн хүний нутгийг зориход нь зүүн хацар дээр үнсээд эргэж ирэхээр нь баруун хацрыг нь үнсэнээ гэж хэлэн үдэхийг эмээ маань чин сэтгэлээсээ хүсч байсан нь лавтай. Эмээ дээрээ очоод явах ёстой шүү хэмээн байнга өөртөө сануулж байсан ч цаг хугацааны аргагүй гачигдлаар эмээтэйгээ уулзаж чадалгүй зөвхөн утсаарл сайн сууж байгаарай, охин нь удахгүй амтралтаараа хүрээд ирнэ гэж хэлж амжсан юм. Ингээдл гуравхан цагийн дараа би битүү бөгчим агаартай Солонгос гэгч улсад 2 дахь удаагаа хөл тавих нь тэр. Тэгээдл хичээл ном, аялал зүгаалга гэсээр байтал нэг жилч миний хувьд нүд ирмэхийн зуур өнгөрлөө.

Ямар гоё юм бэ. Гэртээ харина. Ээж, аав,эмээ, найз нартайгаа уулзана. Ингэж бодохоор бүтэн долоо хоногийн өмнөөс нойрч хүрэхээ байлаа.

2009 оны зун. 7сарын 14ний өглөө эмээтэйгээ очин золголоо. Гэхдээ эмээ маань урьдынхаасаа нэгл өөр. Тураад нэгл жижигхэн болчихсон юм шиг.

Аймаар юмаа. Итгэмээргүй юм. Өвчин хэлж биш хийсч ирдэг гэсэн. Намайг явахад зүв зүгээр байсан эмээ маань улаан хоолойн хорт хавдар хэмээх айхтар өвчин туссан гэдэгт үнэндээ итгэж чадахгүй, үгүй ерөөсөө итгэхийг хүсэхгүй байна. Эмээ маань намайг хараал нулимсаа тэвчиж чадахгүй. Байн байн барьж үнсээдл. Хүүгээ ээж нь ингээл хүрээд ирнэ гэж мэдээд байсан юм гээдл. Өвчин гэдэг үнэхээр аймаар юм. Урьдын байсан бадриун чийрэг эмээг маань ямарч хүчгүй жижигхэн болгочихсон. Эмээгээ хараад юу гэж хэлэхээч мэдэхгүй. дотор давчдана. Бүх зүйлд уур хүрнэ. Яагаад юм бүхэн ийм шудрага бус юм бэ. яагаад яагаад заавал манай эмээ гэж. ачийг нь ч хариулж ганц болтугай баярлуулж амжаагүй байхад. Эмээдээ хийж өгч үзүүлж харуулах зүйл зөндөө ихийг бодож төлөвлөчихөөд байхад. Ядаж ганцыг нь ч болтугай хийж өгмөөр байхад. ........

Миний эмээ нэг өдөр яваад өгнө гэж даанч зүүдлээгүй явж дээ. Ядахдаа зүүдлэсэн бол эртхэн эмээгээ ганц ч гэсэн баярлуулж эмээгийнхээ үгэнд сайн орж байх минь яав даа. Бүх зүйл өнгөрсөний дараах тэнэг хамарсал гэдгийг мэдэж байна л даа. Одоо хамарсахад дэндүү оройтож дээ.

Эмээ маань үүрд явахаасаа өмнө надад бэлэг болгож мөнгө өгөхөд нь авахгүй гэсэн боловч хүчээр миний карманд хийчихсэн юм. Одоо бодож байхад тэр мөнгийг авсан нь ямар их аз вэ. Эмээгийнхээ гараас авсан сүүлийн бэлэг. Тэр үед даанч эмээгээ ингээл яваад өгчихнө гэж төсөөлөөгүй байсан юм.

Бүх зүйл гэнэт болоод өнгөрчихсөн. Нэгл өглөө эмээ маань байхгүй болчихсон. Сэтгэл хоосроод дотор давчдаад. Би ерөөсөө итгэж чадахгүй нь. Сая намайг амралтаахаа ирэхэд намайг үнсээдл хамт зураг авахуулаад байсан эмээ маань эрдэнэт хотдоо одоо болтол байгаа юм шиг.......................

Эмээгийнхээ өгсөн мөнгийг өөр зүйлд үрээгүй ээ. Үрж алга хийхэд дэндүү хайран санагдаад. Эмээгийн минь өгсөн сүүлийн бэлэг.
удаан бодсоныы эцэст цаг авахаар шийдсэн юм. Цаг хугацаа зогсдоггүйг нь, мөнхийн бэлэгдэл хэмээн нэрлэгддийг нь ч бодож эмээтэйгээч бас үүрд хамт байхын бэлэгдэл болгож цаг авсан.
Авсан цаг маань таалагдсан. Байнга зүүж байгаа. Цагаа харах болгондоо эмээгээ бас санаж байгаа. Цаг хугацаа харавсан сум шиг улираад оддогын сургамжийг санаж хайртай хүмүүстэйгээ хамт их цагийг өнгөрүүлж байхаар өөртөөч бас амлачаад байгаа. Цаг баридаггүйн том дутагдлаа засна гэж бодож байгаа. Эмээ маань миний энэ үйлдлийг хараад баяртай байгааг нь би бас мэднэ.
Нэгч удаа хэлж амжаагүйч заавал ганц ч болов хэлмээр байсан үг. Эмээ охин нь таньдаа хайртай.

1 comment: