2010.01.26 шөнийн 12 цаг 20 минут. Хэдхэн хормын өмнө нэг ном уншиж дууслаа. Николас Спарксын "Дийр Жон". Удахгүй кино нь(2010.02.05) нээлтээ хийнэ. Тэрнээс өмнө уншиж дуусгах гэж нэлээн яарлаа. Гайхамшигтай хайрын түүх.
Номын маань гол дүрийн залууг Жон, бүсгүйг Саванна гэнэ. What does it mean to truly love another? гэсэн асуултаар ном эхлэх бөгөөд номын төгсгөлд энэ асуултын хариулт тайлагдаж байх юм. Ихэнхидээ хайрын түүх гэхээр нэгл дээгүүр хөвсөн амьдралаас тасарсан хэт романтик зүйлс санаанд ордын. Багаасаал үлгэр этр уншихдаа өөрийгөө гүнж гэж төсөөлөөл цагаан морьтой ханхүү мөрөөдөөл. Харамсалтай нь үлгэр бол үлгэр. Амьдрал бол амьдрал. Тийм юм байддагүй юм гэдгийг мэдэх тусмаал (том болох тусмаа) урам хугардаг болсон. Гэхдээ Николас Спарксын номнууд бол үлгэрийн ном биш. Амьдралд хангалттай тохиолдож болох бодит хэрнээ хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж чадах нэг тийм зүйлийг агуулдаг юм шиг санагддаг.
Нэг инээдтэй юм нь юу гэхээр би номынхоо төгсгөлийг жинхэнээсээ уншмааргүй байсан гээд боддоо...уншихаас айгаад. хэхэ. Би байсан бол 190н хэддүгээр хуудсан дээрл дуусгачихмаар байсын. Шалтгаан нь үлгэрийг үлгэр гэдгийг мэдсээр байж түүнийг бодит байгаасай гэж итгэхийг хүсдэгтэй минь холбоотойч байж магад. Даанч ард нь юу ч өгүүлсэн байж болох зуу гаруй уншаагүй хуудас байсан нь харамсалтай. Энэ хэдэн хуудасл энэ номыг үлгэрээс ялгаатай гэдгийг харуулж байгаан. Заза ямарч байсан төгсгөлийн хэсэг уншихад нэлээн хүнд байлаа. Үнэн юм гашуун байдаг гэдэг билүү?
Сайхан түүх. Сайнч зохиолч. Сайнч ном болсон бн. Кино ч ялгаагүй тийм гэж найдаж бн. Урьдных нь бүгд тийм байсан болохоор.
Эцэст нь номын эхэнд гардаг асуултын хариултыг хараахан олж чадаагүй над шиг хүн байвал энэ номыг уншиж үзээрэй. Олж юуны магад.
Николас Спаркс гуайд талархсанаа дашрамд илэрхийлье.
Түүхүүд чинь ямар нэг зүйлийг үнэхээр ойлгуулах шиг болдог шүү...
Энэ асуултын хариултыг хайсаар л явна :P
ReplyDeleteЭнэ номыг олж уншмаар санагдчихлаа, өөрөө киног нь үзсэн үү?
Ядаж киног нь ч болтугай олж үзье :)
аан киног нь үзсэн. Гэхдээ зөвлөхөд номыг нь түрүүлээд уншаарай. Ном нь гоё:)
ReplyDelete