Wednesday, September 15, 2010

Нойрсож буй арслан бар буюу өвөр монгол явсан тэмдэглэлээс






Өвөр Монголын зурагнууд:

                           1. Далай нуурын эрэг дээр ө.м хүмүүстэй.

                           2. Далай нуур.

                           3. Үлдсэн 3 нь Хишигтэн хэмээх газар. 


Блогтоо юм бичээгүй өчнөөн удаж.  Залхуурсан бас нөгөөтэйгүүр яг бичих санаа орж ирэнгүүт  шууд твиттерт хэдэн үгээр хэлчээд санаа минь амарчаад байсантай холбоотой.

Олон юм нуршилгүй шууд эхлэе. Энэ зун Өвөр Монгол явсан юм л даа. Мартагдашгүй сайхан дурсамж болсон гэхээсээ илүү тэнд аж төрж байгаа хүмүүсийн амьдрал ахуй , сэтгэхүй, соёл, ёс заншилынх нь зах зухаас мэдэж тэр хэмжээгээрээ явцуу үзэл маань өөрчлөгдсөн өдрүүд байв. Тэд (өвөр монголчууд) яг л бидэн шиг зарим нэг талаараа биднээс хамаагүй дээр ч гэж хэлж болно. Монгол ёс заншилаа өдийг хүртэл хадгалж чадах чинээгээрээ хятадад уусахгүйг хичээж, шүд зуун тэсч яваа хөөрхийлөлтэй ард түмэн.  Бараг айл бүр Чингис хааны зураг, хөх судрыг хоймороо залсан байдаг ба лав л надаас илүү түүхээ мэддэг монголын зан заншил соёлоороо бахархаж явдаг улс байна билээ.  

Шилийн голоос  Эрээн орох автобусанд нэгэн ахтай таарч бага ч гэсэн халуун яриа өрнүүлж чадсан нь миний аялалын хамгийн үнэ цэнэтэй хэсэг байлаа. 

Тэр ахыг Хайсан гэдэг. Би найзтайгаа хамт автобусанд суулаал даа. Гэтэл бид хоёрын суудал өөр өөр газар таарчихаж. Бүхэл бүтэн 6 цаг явах ёстой. Хятадаар ганц ч үг хэлж чадахгүй. Яахуу? гээд ярилцаж байтал нэг хүн босч ирээд та 2 ар Монголоос ирсэн үү? энэ хүнтэй яриад суудлыг чинь солиулчихья гэдэг юм бн. Тэгээд амархаан суудлыг маань солиод өгчихөв. Бид хоёр ч бөөн баяр. Баярлалаа гээд дараа нь танилцаж нэр усаа мэдэлцсэн юм даг. Тэр хүн өөрийгөө Хайсан гэдэг энэ хотын уугуул иргэн боловч олон жилийн өмнө нутгаасаа гарсан бөгөөд одоо Хөх хотын Багшийн их сургуулийн профессор гэж танилцууллаа. Анх мэргэжилийг нь асуухад харин юу хийдэг хүн юм шиг байна? Тагаад үз дээ гээд инээж билээ. Гаднаас нь харвал уртдуу задгай тавьсан цайвар үстэй, 50 иргэм насны, нэлээн намба суусан, юм мэддэг хүн шиг харагдаж билээ. Тэгээд би дотроо энэ хүн урлагын хүн эсвэл эмч байх гэж бодсон ч таахгүйм байна, та хэлчих гэхэд мөн л инээсэн хэвээрээ би багш хөөн гэж билээ. Би  дотроо бас дөхүүлсэн байна шүү гэж өөрийгөө сайшаав. Ингээдл бидний яриа эхэлсэн юм даа.

Хайсан ах: Би та хоёрыг орж ирэнгүүт ар Монгол хүүхдүүд гэж мэдсэн юм.

Би: Өө тийм үү? Та яаж мэдвээ?

Хайсан ах:  Монгол хүүхдүүдийг хараад шууд танина. Харц нь өөр байдаг юм. Зовлон    үзээгүй, эрх чөлөөтэй. Манай хүүхдүүд (өвөр монгол) бол багаасаа маш их зовлон үзсэн, харц нь цаанаал нэг гунигтай галгүй байдаг.

Бид хоёр: Аан. Та Эрээнрүү  яах гэж явж байгаан?

Хайсан ах: Өнөөдрөөс эхлээд Эрээнд 3 өдрийн семинар болох юм. Олон орноос судлаач эрдэмтэд ирнэ. Ар Монголоос нэлээн олон хүн ирж байгаа. Би тэнд лекц унших юм.

Би: Өө тийм үү? ямар гоёын. Юуны талаар лекц унших юм?

Хайсан ах: Би голчлон хөдөө аж ахуйн талаар судалгаа явуулдаг.  Тэр дундаа газар тариалан. Энэ талаар танай оронд очиж Монгол эрдэмтэдтэй хамт хэд хэдэн удаа судалгаа хийж байсан. Надад хэдэн сайхан Монгол найз байдаг юм. Газарзүйн багш Доржготов...гэж эхлээд нэлээд хэдэн эрдэмтдийн  нэр дурдав. 

Би: Аан. Би сайн танихгүй юм байна. Зарим хүнийх нь нэрийг сонсож л байсан.

Хайсан ах: Сайхан хүмүүс дээ. Гүндүүгүй сайхан Монгол эрс. Бид чинь тэгээд их сайхан нөхөрлөнө дөө... нэг удаа би японд семинарт оролцохоор очоод байсан юм. Тэнд нэг сайхан Монгол залуу бас ирсэн байсан. Эхний өдөр тэр залуу илтгэл тавьсан юм. Их сайхан тавьж байна аа. Англи хэлний дуудлага энэ тэр бол маш цэвэр. Гэхдээ монгол хэлний сайхан аялгуу бас давхар яваад байгаан. Их хэрэгтэй зүйлсийн талаар ярьж байна. Илтгэлийнх нь  дараа би түүнтэй танилцахаар очтол тэр намайг нэг л оошоож үзсэнгүй. Харин дараагийн өдөр нь би илтгэл тавьсан юм. Бүх арга хэмжээ дуусаад би нэг япон найзтайгаа өрөөндөө жаахан юм уугаад ярьж суутал утас дуугардаг юм байна. Тэгвэл өнөөх Монгол залуу хэрэв та завтай бол манай өрөөнд хүрээд ирээч гэв. Би зочинтой байгаагаа хэлж, дуусгаад очихоор болов. Гэтэл бид хоёрын яриа удаан үргэлжилж шөнийн нэг цаг болж байхад би япон найзаа үдээд нөгөөх Монгол залуу ярьсныг саналаа. За даа ийм орой болчихсон юм чинь унтаа байлгүй дээ. Намайг юу гэж л хүлээв гэж бодов. Гэтэл ахин утас дуугарч ирэх эсэхийг минь асуув. Би ч дуртайяа зөвшөөрөн тэдний өрөөнд ортол гурав дөрвөн сайхан  залуучууд Монголоос авч ирсэн цагаан архи, утсан махаа тавьчихсан сууж байдаг юм байна. Өнөөх илтгэл тавьсан эр босч ирж намайг үнсэж, тэврээд  яг үнэнийг хэлэхэд өвөр монголчуудыг үзэн яддаг байсан юм. Тэд бол ялгаагүй муусайн хятадын өрөөсөн гэж үздэг байсан. Харин өнөөдөр таны илтгэлийн дараа миний үзэл бодол өөрчлөгдлөө. Өөрөөсөө ч ичих шиг болов.  Өнөөдрөөс эхлэж миний нүд нээгдлээ гэж хэлсэн юм. Тэгээд тэр шөнө бид монголынхоо идээ ундааг хүртэж мөн сайхан ярьж суусан даа. 

 Тэр залууг би дотроо жинхэнэ эр хүн гэж дүгнэсэн юм. Өөрийнхөө үзэл бодлыг ичих зүйлгүй шууд илэрхийлсэн. Хэр баргын хүнээс гарахгүй чанар шүү. Бид одоо сайхан найзууд.

Монгол залуучууд их сайн сурах хэрэгтэй. Сэтгэл амар байж огт болохгүй. Та нар хятадуудыг мэдэхгүй биш. Хажууд чинь нэг том арслан бар унтаж байна  гэж үргэлж  бодох хэрэгтэй. Удахгүй энэ хятад хүчрэгдэхээ болино шүү. Одооноос арга хэмжээ авах хэрэгтэй.

Энэ хятадын хүн амыг 1.4 тэр бумл гэнэ.  Яс юман дээрээ эд чинь тэрнээс хавьгүй их. 2 тэр бум лав дөхнө дөгөө. Хөдөө газар тариалан эрхэлж байгаа хүмүүст чинь хүн хүч асар их хэрэгтэй. Гэтэл засгаас нэг хүүхэдтэй байхыг заагаад өгчихсөн илүүг гаргавал татвар авна. Нөгөө тариачид чинь хүүхдээ тооллогод оруулахгүй шүү дээ. Дор хаяж ард нь хоёр гурван хүүхэд байгаа гээд тооцоод үз. Толгой сэгсэрэв. 

Нэгэн удаа нэг эрдэмтэн хэлж байж билээ. (уг нь хэн гэдгийг нь хэлсэн юм.санадаггүй ээ) 'Монгол бол өөхөнд хучаатай бөөр' юм гэж.  Хичнээн үнэн үг вээ. Ард талаасаа Буриад ард түмэн өмнөд талаараа өвөр монголчуудаар хүрээлэгдсэн учир тэгж хэлсэн байгаам. Хоёр их гүрнээс орж ирэх муу муухайг хөөрхий энэ хоёр ард түмэнл түрүүлж амсана. Гэхдээ бүх хятадууд бас тийм муу биш бүх Монголчууд ч бас тийм сайн биш юм шүү. Монголыг үнэн голоосоо хайрлаж хүндэлдэг монгол үндэстэнд дуртай хятадууд бас байдаг юм. Эсрэгээрээ танай зарим наймаачид манай хөөрхий өвөр монголчуудыг нэг сайн хуураад хамаг юмыг нь авсан даа. Эхэндээ өвөр Монголчууд чинь ар Монгол л гэх юм бол хоттой хонио тэр чигээр нь барихаас буцдаггүй байлаа. Бүрэн итгэнэ. Гэтэл зарим наймаачид тэр сэтгэлийг нь ашиглаж байсан удаатай. Одоо бол ахиж хууртахгүйл дээ. Гэхдээ бас бүгд тийм биш. Өдийг хүртэл итгэлцлийн үндсэн дээр 20иод жил ашигтай бизнес эрхэлж ирсэн ар монгол өвөр монгол 2 хүнийг би танина.

Нэг удаа би нэг эрдэмтэн найзаасаа асуусан юм. Өвөр монголд айл бүр Чингис хааны хөргийг хоймортоо залдаг. Харин танай ар Монголд айл бүрт бурхан багшийн хөрөг байхаас биш Чингис хааны хөрөг алга. яагаад вэ? гэж

Найз маань бодлогоширч байсан аа. " Энэ нь бид Чингис хааныг хүндэлдэггүй гэсэн үг биш юм. Хүн бүр сэтгэлдээ хүндлэж явдаг. Эсрэгээрээ айл бүрт бурхан багшийн хөрөг байна гэдэг нь хүн бүр бурхан багшийг шүтдэг гэсэн үг биш юм. Бидний хүндлэх арга маань та нарынхаас арай өөр юм". гэж билээ. Би аргагүйл ухаантай хүн гэж түүнийг бодсон.

Манай охин одоо Англид байгаа. Хөх хотод сурдаг л даа. Сая сургуулиасаа шалгараад нэг сарын турш англи соёлтой танилцаж амраад ирэх эрхтэй болсон юм. Охиноо явахад би хоёрхон зүйл л бэлдэж өгсөн. Монгол бүжгийн хувцас, бүжиг хоёр. Охин маань саяхан аавтайгаа утсаар ярьсан. Аавдаа бэлгэнд цамц авсан гэж. (инээв)

Заа тэгээд үндэстнийг нэгтгэж чаддаг нэг л зүйл байхад тэр үндэстэн яаж ч доройтсон ахиж гарцаагүй босч чаддаг юм. Энэ нь юу ч байж болно. Магадгүй Солонгосчуудын хувьд кимчи нь байж болно....................



бүхэл бүтэн 6 цаг хамт явахдаа юу эсийг ярихав дээ. Даанч санах ой маань хязгаартай бөлгөө. Түүний яриа болгоныг олзуурхан сонсож ийм хүнтэй ярилцах боломж олдсонд өөрийгөө азтайд тооцож байсан юм. Харамсалтай нь бидний салах цаг болж баяртай гээд инээмсэглэн хоёр тийш салсандаа. 



Monday, May 10, 2010

Шударга?

-Та ямар нэг юм санамсаргүй олвол яадаг вэ?

жишээ нь: Нэлээн мөнгөтэй түрийвч, эсвэл зүгээрл бэлэн мөнгө, эсвэл ямар нэгэн үнэд хүрэх зүйл юу ч байж болно алт мөнгөн ээмэг зүүлт, эсвэл таны хувьд ямар ч үнэ цэнэгүй хэрнээ цаад гээсэн хүндээ үнэ цэнэтэй зүйл байх тохиолдолд?


-Тэгвэл одоо эсрэгээрээ Та ямар нэг зүйлээ гээхээрээ эсвэл алдахаараа яадаг вээ? 

жишээ нь: бас адилхан мөнгөөр үнэлэж болох зүйлс эсвэл мөнгөөр огт үнэлэж болохгүй эд зүйл. Энд зөвхөн эд зүйлийн талаар яригдаж бгаа болно.

-Та юу ч олсон Эзэнийг нь олж өгдөг гэж бодъя. Зарим тохиололд олж өгч чадахгүй ч олох гэж хангалттай хичээл зүтгэл гаргадаг. Тэгтэл та ямар нэгэн зүйлээ  гээлээ гэж бодъё. Олсон хүн нь бага зэрэг л хичээвэл таныг олох боломжтой. Үүнийг нь мэдэж байгаа болохоор тэр хүн таны юмыг таньд буцааж өгнө гэж найдаж байгаа. Гэтэл найдсанаар болсонгүй. Эргүүлж өгсөнгүй. Энэ үйл явдал нэлээн хэд давтагдлаа.

Үүний дараа таны хандлага өөрчлөгдөх үү?


Saturday, February 27, 2010

Мартахын аргагүй дурсамж

Ойрд өвлийн олимп болоод хайртай тамирчин  маань алтан медаль авч маваад сэтгэл мэтгэл их өндөр бн. Хөөрсөн сэтгэлдээ хөтлөгдөн өчигдөр цанын бааз яваад. Хүнд амархан нийлсэн 20иод замтай. Нэлээн том газар юм. Ажиглаад байсан ихэнхи залуучууд нь снөв боорд унаад бн лээ. Би бол цанаарл гулгасан. Хэдтэйдээч билээ дөрөв тавдугаар ангид байхдаал цанаар хальт гулгаж үзэж байсныг эс тооцвол анх удаа гэсэн үг. Хамт явсан найзууд маань миний хажууд мэргэжилийн тамирчин юм. Нүд ирмэхийн зуурл алга болцгоогоод өгсөн.

Харин миний хувьд:

  • Хамгийн эхний буулт.

Анхан шатны хүмүүст зориулсан зам дээр гараад хэд ч унасан бүү мэд. Унах унахдаа заавал хашлаганы багана, энд тэнд байгаа байг онож унаад байгаамаа. Олон хүмүүсээс ичсэндээ өвдсөнөө ч мэдрээгүй.хэхэ  Эсвэл ерөөсөө өвдөөгүй.хэхэ  Надад унахаасаа илүү босох нь   хэцүү байсан ч сүүлдээ уначаад босохдоо мастер болчихсон. Унаад байсан хамгийн гол шалтгаан нь зүүн хөлөөрөө цанаа залж чадахгүй байсан.  Тэгээд сүүлдээ бүүр жаахан болохоо байгаал ирэнгүүт өөрөө албаар унаж этр. ккк....ичиж барихаач больцон инээгээл унаал босоол ахиал унаал босоол. Иймэрхүү байдлаар эхний буулт арай гэж дуусав. Яг тэр үед урьд өдөр нь нэг найзын маань хэлсэн үг санаанд ороод. "Уйлж байж хүн, майлж байж мал болдог".Эхлээд марзан санагдаж байсан ч үнэнл үг юм.

  • Дараагийн хоёр гурав дахь буулт.

Хамаагүй зориг орчихсон. Бас эвээ олчихсон.  хоёр дахь дээрээ ерөөсөө унасангүй. А хэлбэрээр хурд багатай явсаар байгаад буучихсан. Гурав дахь дээрээ бүүр урам орчихсон. Явж байхдаа бас чиглэлээ өөрчлөх дасгал этр хийсэн шигээ. Нөгөө миний хажууд тамирчин гэж хэлээд байсан нэг найзаасаа хамаагүй түрүүнд ороод ирлээ. Дээшээ харсан чинь мань хүн унаал босоол унаал босоол..өөрийгөө эргэн харах шиг болов..хэхэ

  • Гэнэдээд, хүнд түвшиний замаас  амьд бууж ирсэн нь.

Гурав буугаадахсан чинь анхан шатныханд зориулсан зам сонирхолгүй санагдаад ирэв. Дундад оры. Хамт явсан 3 хүнтэйгээ кавел карт суугаад зорьсон газраа хүрэв ээ. Орой дээр нь очтол хоёр салаа зам. Альнаар нь буухаа шодож байгаад баруун гар талруу эргэсэн замыг сонгов. Яг буухын өмнө доошоо хараад золтойл ухаан алдчихсангүй. Зам нь бараг жар далан  градусын налуу байсан байхаа. Орой дээр нь зүгээр тогтох ч хэцүү. Нэгэнт гараад ирсэн буцах зам байхгүй. Буух ганцхан арга нь цанаараа гулгах. Дөрвүүлээ хамт хөдөлсөн. За тэрнээс цааш бол ярих ч юм биш. Түрүүчийнхээс 3,4 дахин хурдтай байсан болохоор чиглэлээ солих, А хэлбэрийн поз авах зэрэг сурсан зүйлсийнхээ аль альныг нь хэрэгжүүлж амжсангүй. Энэ зам дээр хэд ч унасан юм бүү мэд. Унах унахдаа хоёр гурав эргэж, өнхөрч этр. хэхэ  Бас л эвгүй байсан шүү. Гэхдээ өвдсөнөө мэдрээгүй. Эсвэл өвдөөгүй. 

замынхаа гуравны нэг орчимыг туулаад байх үедээ аймаар хурдтай явж байаад яг унахын даваан дээр нэг хүн замд тааралдаад. Би өөрөө ч  мэдэлгүй араас нь тэврээд авсан. хаха Аймаар гайхсан биз. Одоо яахав дээ. Ямар уналтай биш.  Аз болж нөгөө хүн нь маш сайн туршлагатй хүн байж таараад. Миний инерцээр давхралдаж нэлээн яваад арай гэж тогтоож чадсан. хэхэ 

Тэр хүнд: Сорри. Гэхдээ баярласан шүү хөө.

 Энэ үед нэг хүний ярьж байсан зүйл санаад ороод. Саяхан манай нэг ах 2 давхар байшингийн дээвэр дээрээс хальтарч унаад. Тэгээд эмнэлэгт эргэж очсон чинь "унасны дараа ухаан алдчихсан. Харин унаж явснаа санаад байгаан. Яг унаж явахад  нэг нарийхаан утас тааралдаад би  нөгөөдөхөөс барьж авах гээд гараагаа самардаад байснаа санаж байна" гээд инээж байсан. Уг нь бол тэр утаснаас барьсан ч бариагүй ч  яг адилхан. 70кг жинтэй хүнийг мм ч хүрэхгүй өргөнтэй утас даахгүй нь тодорхой. Ахыгаа шоолж үхтлээ инээсэн. Ямар аминдаа хайртайн гээд. хэхэ Гэхдээ хүн үхэхгүйн тулд маш богино хугацаанд ямарч инээдтэй юм байсан хийдэг л юм билээ. 

Миний хувьд тэрнээс хойш юу юу ч болсон бүү мэд. Нэг мэдэхэд уулын бэлд нь ирчихсэн инээгээд зогсож байсан. Санаж байгаа хоёрхон зүйл нь 3 эргэж унасан болон бас нэг удаа яг унахын даваан  тэр хүний араас тэвэрч аван амь гарсан хоёрл. Нээрээ бууж ирсэнийхээ дараа хаягыг нь  харсан чинь  дунд шат нь зүүн гар тийшээ гүнзгий шат нь баруун гар тийшээ салсан зам байсан  байгаам даа. Дунд гэж андуураад хүнд түвшингээс буучихсан байсан. Андуурсны ачаар өөрөө зориглож бараг хэзээ ч буухааргүй байсан замаас буугаад үзчихсэн. кк

  • Өөрийнхөө түвшинг мэдэрсэн нь:

Тэрний дараа дунд руу ч гүнзгий рүү нь ч яваагүй.  Бараг 10 удаа анхан шатныхаа замаас давтаж  буусан. Аль алинд унаагүй ч сууриа баттай тавьж байж дээшлэхээр шийдсэн нь тэр. Харин дараа нь дунд шатнаас 2 удаа бууж үзсэн. Нэг буухдаа бараг 40 минут болдог. Зам нь хэцүүгийн дээр нэлээн урт. Би ч хаширлаад хурд багатай явсан. 2 буухдаа нэг нэг унасан ч нэлээн сайжирсан байсан. 

Яг одоо блогтоо бичлэг хийгээд сууж байна. Бие мие бол авах юм бхгүй. Нуль өвчин. Бэртэж бариагүйл дээ. Зүгээрл булчин нь хэт ажилласнаас болсон. хэхэ. Гэхдээ өчигдөр яг унтахын өмнө биеийн маань бүх эд эс, атом молекулууд нь хөдлөөд арьс  нэвтэлж гарч ирэх гээд байгаа юм шиг нээх сонин мэдрэмж төрж байсан. Эргээд бодоход өчигдөрийн хувьд цанаар гулгаж сурсан гэх үр дүнгээсээ  илүү сурах явцдаа бүтэлгүйтсэн, унасан, боссон, элгээ хөштөл инээсэн зэрэг нь илүү хөгжилтэй ,үлдүүштэй гэмээр санагдаж байна. Нэг зүйл нэмж хэлэхэд өчигдөр бусад хүмүүстэй харьцуулахад нэлээн хурдан гулгаж сурсаны шалтгаан нь анх буухдаа бусад хүмүүсээс харьцангуй олон удаа унасанд байсан байхаа  гэж бодогджийна. 

Ямарч байсан Фүлл оф фан гоё өдөр байв. :D

Дараа жил ахиад явна. Тэр үедээ харин боордыг туршиж үзнэ ээ. Виш ми ГүүдЛак:))



Monday, January 25, 2010

What does true love really mean?


2010.01.26   шөнийн 12 цаг 20 минут. Хэдхэн хормын өмнө нэг ном уншиж дууслаа. Николас Спарксын "Дийр Жон". Удахгүй кино нь(2010.02.05) нээлтээ хийнэ. Тэрнээс өмнө уншиж дуусгах гэж нэлээн яарлаа. Гайхамшигтай хайрын түүх.

Номын маань гол дүрийн залууг Жон, бүсгүйг Саванна гэнэ. What does it mean to truly love another? гэсэн асуултаар ном эхлэх бөгөөд номын төгсгөлд энэ асуултын хариулт тайлагдаж байх юм.  Ихэнхидээ хайрын түүх гэхээр нэгл дээгүүр хөвсөн амьдралаас тасарсан хэт романтик зүйлс санаанд ордын. Багаасаал үлгэр этр уншихдаа өөрийгөө гүнж гэж төсөөлөөл цагаан морьтой ханхүү мөрөөдөөл. Харамсалтай нь үлгэр бол үлгэр. Амьдрал бол амьдрал. Тийм юм байддагүй юм гэдгийг мэдэх тусмаал (том болох тусмаа) урам хугардаг болсон. Гэхдээ Николас Спарксын номнууд бол үлгэрийн ном биш. Амьдралд хангалттай тохиолдож болох бодит хэрнээ хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж чадах нэг тийм зүйлийг агуулдаг юм шиг санагддаг. 

Нэг инээдтэй юм нь юу  гэхээр би  номынхоо  төгсгөлийг жинхэнээсээ уншмааргүй байсан гээд боддоо...уншихаас айгаад. хэхэ. Би байсан бол 190н хэддүгээр хуудсан дээрл дуусгачихмаар байсын. Шалтгаан нь үлгэрийг үлгэр гэдгийг мэдсээр байж түүнийг бодит байгаасай гэж  итгэхийг хүсдэгтэй минь холбоотойч байж магад. Даанч ард нь юу ч өгүүлсэн байж болох  зуу гаруй уншаагүй хуудас байсан нь харамсалтай. Энэ хэдэн хуудасл энэ номыг үлгэрээс ялгаатай гэдгийг харуулж байгаан. Заза ямарч байсан төгсгөлийн хэсэг уншихад нэлээн хүнд байлаа. Үнэн юм гашуун байдаг гэдэг билүү? 

 Сайхан түүх. Сайнч зохиолч. Сайнч ном болсон бн. Кино ч ялгаагүй тийм гэж найдаж бн. Урьдных нь бүгд тийм байсан болохоор.

Эцэст нь номын эхэнд гардаг  асуултын хариултыг хараахан олж чадаагүй над шиг хүн байвал энэ номыг уншиж үзээрэй. Олж юуны магад. 

Николас Спаркс гуайд талархсанаа дашрамд илэрхийлье.

Түүхүүд чинь ямар нэг зүйлийг үнэхээр ойлгуулах шиг болдог шүү...





Friday, January 8, 2010

Сайн номноос сайн ном л төрнө

Хэхэ. Ойрд завгүй нэртэй блогоорооч шагайх завгүй гүйгээд байсан. Сая учиргүй их санаснаа мэдлээшд. Тэгсэн чинь бас шинэ он гарчихаж. Шинэ он ч өнгөтэй сайхан эхлэж байна аа. Зиа байз юу бичих ёстой билээ?  уг нь сайхан сайхан үйл явдлууд их л болсон юмсан. Юунаас нь эхлэх вээ? 

Аан тийн саяхан дуусгасан нэг номныхоо талаар бичих гээл. Алхимич гээд бараг хүн бүр мэдэж байгаа байхөө. Яасан гэхээр би энэ номыг 2 жил уншаад. Уг нь нэлээн нимгэн. 9 оны 29нд ч билүү эхлүүлчээд шинэ он,  пари мари гэж гүйсээр байгаад 10 оны 3нд ахиж барьж дуусгалаа. хэхэ. Их сайхан бүтээл бн. Пауло Коэлогийн бусад номыг нь хурдан унших юмсан гэж бодоол. Номын дэлгүүрт ч бүгд байналээл дээ. Гэхдээ жаахан үнэтэй ен. Селл зарлуул гүйж очоол авчихмаар бн. Оюу(н)тан хөөн гэж:D

 Номны эхэнд зохиолч маань  "Толь л юмсыг төгс төгөлдрөөр тусгадаг. Тэр алддаггүй. Учир нь тэр боддоггүй " хэмээх Фернандо Пессоа гэгч хүний хэлсэн үгийг иш татсан нь бүрч таалагдав.  За тэгээд номын агуулга бол маш сайхан. Хэлэх үггүй. 


Гэхдээ нэг сонирхол татсан зүйл нь номын эхлэл, өрнөл ,төгсгөл хэсэгт зохиолч  Библийн гурван түүхийг энгийн эртний  яриа, домог байдлаар тус тус оруулж өгсөн байхым. Үүнийгээ номын агуулгатай гайхалтай сайн уусгаж оруулж өгч чадсан байна лээ. Мөн номонд давтагдах бусад агуулга, үг хэллэг нь тэр чигээрээ библи.

Үүгээр зогсохгүй сүүлийн үед уншсан хэд хэдэн номнууд бас л нэг зүйлийг(Bible) арай өөр орон зай, арай өөр цаг хугацаанд, өөр өөр хүмүүс ариа өөр өнцгөөс нь харуулах гээд оролдчихсон юм шиг санагдах боллоо.  Зарим хүсүүс санал нийлэхгүй байж болох. Гэхдээ надад яах аргагүй тэгж санагдаад байгаан. Заримдаач зарим номыг эхлүүлээл юу гэх гээд байгааг нь шууд мэдчих жишээтэй. Энэ ер нь сайн уу муу юу?Тэгээл тэр номнууд нь бэстселлэр болоол сая саяараа борлогдоол. Библид зохиогчийн эрх гэж байдаг байсан бол одоо шүүх энэ тэр гээд бөөн юм болж байх байсан байх даа. хэхэ

Ямарч л байсан эх үүсвэр нь гэж хэлж болох энэхүү ном олон олон зохиолчийн ходоодонд нь хоолыг мөн олон олон уншигчын оюунд нь  тэжээлийг өгсөн хэвээрл.