Өвөр Монголын зурагнууд:
1. Далай нуурын эрэг дээр ө.м хүмүүстэй.
2. Далай нуур.
3. Үлдсэн 3 нь Хишигтэн хэмээх газар.
Блогтоо юм бичээгүй өчнөөн удаж. Залхуурсан бас нөгөөтэйгүүр яг бичих санаа орж ирэнгүүт шууд твиттерт хэдэн үгээр хэлчээд санаа минь амарчаад байсантай холбоотой.
Олон юм нуршилгүй шууд эхлэе. Энэ зун Өвөр Монгол явсан юм л даа. Мартагдашгүй сайхан дурсамж болсон гэхээсээ илүү тэнд аж төрж байгаа хүмүүсийн амьдрал ахуй , сэтгэхүй, соёл, ёс заншилынх нь зах зухаас мэдэж тэр хэмжээгээрээ явцуу үзэл маань өөрчлөгдсөн өдрүүд байв. Тэд (өвөр монголчууд) яг л бидэн шиг зарим нэг талаараа биднээс хамаагүй дээр ч гэж хэлж болно. Монгол ёс заншилаа өдийг хүртэл хадгалж чадах чинээгээрээ хятадад уусахгүйг хичээж, шүд зуун тэсч яваа хөөрхийлөлтэй ард түмэн. Бараг айл бүр Чингис хааны зураг, хөх судрыг хоймороо залсан байдаг ба лав л надаас илүү түүхээ мэддэг монголын зан заншил соёлоороо бахархаж явдаг улс байна билээ.
Шилийн голоос Эрээн орох автобусанд нэгэн ахтай таарч бага ч гэсэн халуун яриа өрнүүлж чадсан нь миний аялалын хамгийн үнэ цэнэтэй хэсэг байлаа.
Тэр ахыг Хайсан гэдэг. Би найзтайгаа хамт автобусанд суулаал даа. Гэтэл бид хоёрын суудал өөр өөр газар таарчихаж. Бүхэл бүтэн 6 цаг явах ёстой. Хятадаар ганц ч үг хэлж чадахгүй. Яахуу? гээд ярилцаж байтал нэг хүн босч ирээд та 2 ар Монголоос ирсэн үү? энэ хүнтэй яриад суудлыг чинь солиулчихья гэдэг юм бн. Тэгээд амархаан суудлыг маань солиод өгчихөв. Бид хоёр ч бөөн баяр. Баярлалаа гээд дараа нь танилцаж нэр усаа мэдэлцсэн юм даг. Тэр хүн өөрийгөө Хайсан гэдэг энэ хотын уугуул иргэн боловч олон жилийн өмнө нутгаасаа гарсан бөгөөд одоо Хөх хотын Багшийн их сургуулийн профессор гэж танилцууллаа. Анх мэргэжилийг нь асуухад харин юу хийдэг хүн юм шиг байна? Тагаад үз дээ гээд инээж билээ. Гаднаас нь харвал уртдуу задгай тавьсан цайвар үстэй, 50 иргэм насны, нэлээн намба суусан, юм мэддэг хүн шиг харагдаж билээ. Тэгээд би дотроо энэ хүн урлагын хүн эсвэл эмч байх гэж бодсон ч таахгүйм байна, та хэлчих гэхэд мөн л инээсэн хэвээрээ би багш хөөн гэж билээ. Би дотроо бас дөхүүлсэн байна шүү гэж өөрийгөө сайшаав. Ингээдл бидний яриа эхэлсэн юм даа.
Хайсан ах: Би та хоёрыг орж ирэнгүүт ар Монгол хүүхдүүд гэж мэдсэн юм.
Би: Өө тийм үү? Та яаж мэдвээ?
Хайсан ах: Монгол хүүхдүүдийг хараад шууд танина. Харц нь өөр байдаг юм. Зовлон үзээгүй, эрх чөлөөтэй. Манай хүүхдүүд (өвөр монгол) бол багаасаа маш их зовлон үзсэн, харц нь цаанаал нэг гунигтай галгүй байдаг.
Бид хоёр: Аан. Та Эрээнрүү яах гэж явж байгаан?
Хайсан ах: Өнөөдрөөс эхлээд Эрээнд 3 өдрийн семинар болох юм. Олон орноос судлаач эрдэмтэд ирнэ. Ар Монголоос нэлээн олон хүн ирж байгаа. Би тэнд лекц унших юм.
Би: Өө тийм үү? ямар гоёын. Юуны талаар лекц унших юм?
Хайсан ах: Би голчлон хөдөө аж ахуйн талаар судалгаа явуулдаг. Тэр дундаа газар тариалан. Энэ талаар танай оронд очиж Монгол эрдэмтэдтэй хамт хэд хэдэн удаа судалгаа хийж байсан. Надад хэдэн сайхан Монгол найз байдаг юм. Газарзүйн багш Доржготов...гэж эхлээд нэлээд хэдэн эрдэмтдийн нэр дурдав.
Би: Аан. Би сайн танихгүй юм байна. Зарим хүнийх нь нэрийг сонсож л байсан.
Хайсан ах: Сайхан хүмүүс дээ. Гүндүүгүй сайхан Монгол эрс. Бид чинь тэгээд их сайхан нөхөрлөнө дөө... нэг удаа би японд семинарт оролцохоор очоод байсан юм. Тэнд нэг сайхан Монгол залуу бас ирсэн байсан. Эхний өдөр тэр залуу илтгэл тавьсан юм. Их сайхан тавьж байна аа. Англи хэлний дуудлага энэ тэр бол маш цэвэр. Гэхдээ монгол хэлний сайхан аялгуу бас давхар яваад байгаан. Их хэрэгтэй зүйлсийн талаар ярьж байна. Илтгэлийнх нь дараа би түүнтэй танилцахаар очтол тэр намайг нэг л оошоож үзсэнгүй. Харин дараагийн өдөр нь би илтгэл тавьсан юм. Бүх арга хэмжээ дуусаад би нэг япон найзтайгаа өрөөндөө жаахан юм уугаад ярьж суутал утас дуугардаг юм байна. Тэгвэл өнөөх Монгол залуу хэрэв та завтай бол манай өрөөнд хүрээд ирээч гэв. Би зочинтой байгаагаа хэлж, дуусгаад очихоор болов. Гэтэл бид хоёрын яриа удаан үргэлжилж шөнийн нэг цаг болж байхад би япон найзаа үдээд нөгөөх Монгол залуу ярьсныг саналаа. За даа ийм орой болчихсон юм чинь унтаа байлгүй дээ. Намайг юу гэж л хүлээв гэж бодов. Гэтэл ахин утас дуугарч ирэх эсэхийг минь асуув. Би ч дуртайяа зөвшөөрөн тэдний өрөөнд ортол гурав дөрвөн сайхан залуучууд Монголоос авч ирсэн цагаан архи, утсан махаа тавьчихсан сууж байдаг юм байна. Өнөөх илтгэл тавьсан эр босч ирж намайг үнсэж, тэврээд яг үнэнийг хэлэхэд өвөр монголчуудыг үзэн яддаг байсан юм. Тэд бол ялгаагүй муусайн хятадын өрөөсөн гэж үздэг байсан. Харин өнөөдөр таны илтгэлийн дараа миний үзэл бодол өөрчлөгдлөө. Өөрөөсөө ч ичих шиг болов. Өнөөдрөөс эхлэж миний нүд нээгдлээ гэж хэлсэн юм. Тэгээд тэр шөнө бид монголынхоо идээ ундааг хүртэж мөн сайхан ярьж суусан даа.
Тэр залууг би дотроо жинхэнэ эр хүн гэж дүгнэсэн юм. Өөрийнхөө үзэл бодлыг ичих зүйлгүй шууд илэрхийлсэн. Хэр баргын хүнээс гарахгүй чанар шүү. Бид одоо сайхан найзууд.
Монгол залуучууд их сайн сурах хэрэгтэй. Сэтгэл амар байж огт болохгүй. Та нар хятадуудыг мэдэхгүй биш. Хажууд чинь нэг том арслан бар унтаж байна гэж үргэлж бодох хэрэгтэй. Удахгүй энэ хятад хүчрэгдэхээ болино шүү. Одооноос арга хэмжээ авах хэрэгтэй.
Энэ хятадын хүн амыг 1.4 тэр бумл гэнэ. Яс юман дээрээ эд чинь тэрнээс хавьгүй их. 2 тэр бум лав дөхнө дөгөө. Хөдөө газар тариалан эрхэлж байгаа хүмүүст чинь хүн хүч асар их хэрэгтэй. Гэтэл засгаас нэг хүүхэдтэй байхыг заагаад өгчихсөн илүүг гаргавал татвар авна. Нөгөө тариачид чинь хүүхдээ тооллогод оруулахгүй шүү дээ. Дор хаяж ард нь хоёр гурван хүүхэд байгаа гээд тооцоод үз. Толгой сэгсэрэв.
Нэгэн удаа нэг эрдэмтэн хэлж байж билээ. (уг нь хэн гэдгийг нь хэлсэн юм.санадаггүй ээ) 'Монгол бол өөхөнд хучаатай бөөр' юм гэж. Хичнээн үнэн үг вээ. Ард талаасаа Буриад ард түмэн өмнөд талаараа өвөр монголчуудаар хүрээлэгдсэн учир тэгж хэлсэн байгаам. Хоёр их гүрнээс орж ирэх муу муухайг хөөрхий энэ хоёр ард түмэнл түрүүлж амсана. Гэхдээ бүх хятадууд бас тийм муу биш бүх Монголчууд ч бас тийм сайн биш юм шүү. Монголыг үнэн голоосоо хайрлаж хүндэлдэг монгол үндэстэнд дуртай хятадууд бас байдаг юм. Эсрэгээрээ танай зарим наймаачид манай хөөрхий өвөр монголчуудыг нэг сайн хуураад хамаг юмыг нь авсан даа. Эхэндээ өвөр Монголчууд чинь ар Монгол л гэх юм бол хоттой хонио тэр чигээр нь барихаас буцдаггүй байлаа. Бүрэн итгэнэ. Гэтэл зарим наймаачид тэр сэтгэлийг нь ашиглаж байсан удаатай. Одоо бол ахиж хууртахгүйл дээ. Гэхдээ бас бүгд тийм биш. Өдийг хүртэл итгэлцлийн үндсэн дээр 20иод жил ашигтай бизнес эрхэлж ирсэн ар монгол өвөр монгол 2 хүнийг би танина.
Нэг удаа би нэг эрдэмтэн найзаасаа асуусан юм. Өвөр монголд айл бүр Чингис хааны хөргийг хоймортоо залдаг. Харин танай ар Монголд айл бүрт бурхан багшийн хөрөг байхаас биш Чингис хааны хөрөг алга. яагаад вэ? гэж
Найз маань бодлогоширч байсан аа. " Энэ нь бид Чингис хааныг хүндэлдэггүй гэсэн үг биш юм. Хүн бүр сэтгэлдээ хүндлэж явдаг. Эсрэгээрээ айл бүрт бурхан багшийн хөрөг байна гэдэг нь хүн бүр бурхан багшийг шүтдэг гэсэн үг биш юм. Бидний хүндлэх арга маань та нарынхаас арай өөр юм". гэж билээ. Би аргагүйл ухаантай хүн гэж түүнийг бодсон.
Манай охин одоо Англид байгаа. Хөх хотод сурдаг л даа. Сая сургуулиасаа шалгараад нэг сарын турш англи соёлтой танилцаж амраад ирэх эрхтэй болсон юм. Охиноо явахад би хоёрхон зүйл л бэлдэж өгсөн. Монгол бүжгийн хувцас, бүжиг хоёр. Охин маань саяхан аавтайгаа утсаар ярьсан. Аавдаа бэлгэнд цамц авсан гэж. (инээв)
Заа тэгээд үндэстнийг нэгтгэж чаддаг нэг л зүйл байхад тэр үндэстэн яаж ч доройтсон ахиж гарцаагүй босч чаддаг юм. Энэ нь юу ч байж болно. Магадгүй Солонгосчуудын хувьд кимчи нь байж болно....................
бүхэл бүтэн 6 цаг хамт явахдаа юу эсийг ярихав дээ. Даанч санах ой маань хязгаартай бөлгөө. Түүний яриа болгоныг олзуурхан сонсож ийм хүнтэй ярилцах боломж олдсонд өөрийгөө азтайд тооцож байсан юм. Харамсалтай нь бидний салах цаг болж баяртай гээд инээмсэглэн хоёр тийш салсандаа.
saihan niitlel boljee. Tiim shuu Uburmongolchuud saihan setgeltei humuus zunduu baidag bi buur zunduu taarch bsan. deer n ted Mongolchuud geheer nud n sergeed irdegiig anzaarch bilee Uburmongold bagond ybj baihad mgl eer yringuut l ar mgl gedgiig medeed hajuud ireed zogschidog son tegeed ym yrihaar uchirgui ih bayrlana geech kk boldog bol negdchihbel te kk Jack
ReplyDeleteхэхэ.ер нь хуваагдана гэдэг сайн зүйл биш. Ядахдаа манайхан нөгөө тулга тойрсон жалганы үзэл гэдэг шиг туйлширсан үзлээ бага зэрэг өөрчилчихвөл ч...
ReplyDeletesaihan niitlel bna. Bi owor mongold 4 bnu 5 udaa ochij bsn. tegehdee Dalai nuuriig uzeegui. gesen hedii ch chinii bichsentei adil utgatai zuilsiig nutgiin hunees sonsoj bsn
ReplyDeleteТа ч их аялах юмаа. Үзэсгэлэнтэй газрууд үзээл нутгийн хүмүүстэй хууч хөөрөөл. сайхан.
ReplyDeleteСайн уу Цээгий Блогийг нь мэдээд авчихлаа.
ReplyDeleteuneher saihan niitlel bolj bodoogui yumiig mine bodogdyylj yhaaaral ugsun saihan niitlel baina.chamd bayrlalaaa.mongolz zaluus mine bugd xicheex estoi yum shoo.
ReplyDeleteoo shn bichleg bnoo,
ReplyDelete