Sunday, August 14, 2011

Тагтаатай ярьсан мөч


Метроны задгай буудал дээр хүмүүс метро ирэхийг хүлээгээдл. Суудал олж суух санаатай бүр буланруу явлаа. Хоёр хөөрхөн тагтаа хүмүүсээс огт айсан шинжгүй. Сонирхотой санагдаад тэднийг жаахан ажихаар хажууханд нь сандал дээр суулаа. Тэнд байсан хүмүүс ч бас надтай адил бодолтой байгаа бололтой бүгд л тэр хоёр тагтааг харчихсан зарим нь инээмсэглээд л. Хааяа тэр хоёр бүр бие биерүүгээ гүйж очоод хошуугаа нийлүүлээд байсан.
Би л лав тэр хоёрыг үнсэлцэж байна гэж бодсон. Харахад их хөгжилтэй. хүмүүс хажуугаар нь алхаж байхад огт үргэхгүй. "Тийм. Бид хоёр хосууд. Биднийг сайн хар" гэсэн шиг л.

Метроны буудалруу орохоосоо өмнө би аягатай зайрмаг авсын. Тэднийг ажин идэж байх зуур сонирхотой бодол төрөв.
"Энэ хоёр миний идэж байгаа школадтай зайрмагны амтыг мэдэх болов уу?
Шувуу ер нь зайрмаг идэж үзсэн болов уу? Хүн болж төрсөн нь их азтай хэрэг байна шүү. Адаглаадл би энэ зайрмаг хичнээн гоё амттайг мэднэ".

Гэтэл нөгөө хоёрын нэг нь надруу ганц хоёр алхсанаа хараад байх шиг санагдлаа.
"Та хоёр миний идэж байгаа зүйлээс идэхийг хүсэж байна тээ?"
Тагтааны хэл мэддэг ч байсан болоосой.

"-Би энэ хоёрт зайрмагаа өгвөл энд байгаа хүмүүс надруу сонин харах байх даа.
-Яадаг юм бээ. Санаа зоволтгүй. Оролдоод үз.
Энэ хоёр зайрмагны амтыг мэдэрвэл тэрнээс илүү сайхан зүйл байхгүйш дээ.
Зүгээр аягатай нь дөхүүлээд тавьчих!
-Үгүй ээ хүмүүс хараад байна ш дээ. Чамайг тэнэг гэж бодно. Дуугүй зайрмагаа ид".

2,3 минут өөртэйгөө ярьж эргэлзлээ.

"Заа за яадаг юм. Би тэнэг л байгаа биз. Галзуул байгаа биз. Тэгээд яадаг юм. Би юм чинь".

Аягатай зайрмагаа газар тавиад гараараа тэдний зүг зөөлөн түлхлээ.
Нөгөө хоёр чинь гайхаад байх шиг. Яг ирж идэх гэснээ бас над шиг хүмүүсээс санаа зовсондоо зориглож чадахгүй бантаад л хажуугаар нь өнгөрөөд байх шиг.
Аягатай зайрмагны наана цаагуур нэлээд хэд алхлаа.

"Зүгээрээ. идээч дээ. гоё амттай. плийс..гуйж байна. битгий ай. нааш ир. жаахан наашаа. яаж идэхээ мэднэ биз дээ. яг л ус ууж байгаа юм шиг. Чи чаднааааа.. алив л дээ. "


Харамсалтай нь метро ирчихлээ.
Тэр хоёр миний зайрмагнаас идсэн болов уу?
Идсэн ч идээгүй ч би юу хийсэндээ сэтгэл хангалуун байна.
Харин хэрвээ би зайрмагаа хүмүүсийг харж байсан ч тэр хоёрт өгөхөөр газар тавиагүй бол дараа нь өөрийгөө буруутгах байсан байж мэднэ.



1 comment: